Зөвлөмж

Оновчгүй нэртэй номнууд

Хэвлэх PDF

Сүүлийн 30 жилийн хугацаанд хэвлүүлсэн номнуудаас хамгийн оновчгүй, хачирхалтай нэртэйг нь түүвэрлэснээ Британийн “Bookseller” компани зарлажээ. Уг ажлыг 1978 онд Франкфуртэд болсон олон улсын номын үзэсгэлэн яармагийн үеэр эхлүүсэн гэдгээ тэд тайлбарлажээ. Тухайн үед уншигчдын дунд “Хамгийн хачин нэртэй номыг нэрлэ” гэсэн уралдаан зарласан нь өдгөө хүртэл уламжлагдсан гэнэ. Энэ уралдааны түүхэн дэх хамгийн оновчгүй нэртэй номуудыг дурдъя.

vТа харилцаандаа цэг тавихыг хүсэж байгаа бол эхлээд өөрийн хөлийг зогсоо.

vНүцгэн хулганы тухай олон улсын хоёрдугаар хурлын эмхтгэл.

vМорийг тэсрэх бөмбөгнөөс яаж хамгаалах вэ?

vЗэрлэг үхрийн дурсгалтай мөчүүд.

vӨөрчлөгдөж буй ертөнцийн хогийн ургамлууд .

vХүчирхийлэл ба бусад асуудал.

vТом усан онгоцноос хэрхэн зугтах вэ?

vПаразитуудын эсрэг оюун ухаан ба хөдөлмөр. Паразитууд ба түүний эзэд.

vВерсаль: Шведээс харсан нь.

vНас барсанаа ойлгоогүй хүмүүс: тэд яаж амьд хүмүүсийг эзэмддэг болон тэднээс яаж салах вэ?

 

Нэгдсэн бүртгэл хөтлөлт

Хэвлэх PDF

 

Нэгдсэн бүртгэл нь номын сан,номын сантай байгууллага бүр заавал хөтөлсөн байх үндсэн бүртгэлийн нэг юм. Тус бүртгэл нь номын сан нь урьд жилүүдэд тус номын сан, байгууллага хэдий хэрийн фондтой байсныг, тухайн оны сар, улиралд нэмэгдсэн ба хасагдсан хэдэн нэр төрлийн, хичнээн ширхэг номтойг, тэдгээр нь ямар шинжлэх ухааны салбараар хичнээн тоотой байгааг тус тусад нь ялган гаргаж, нийт хэдэн төгрөгийн номтой болохыг тодорхойлно.

Аль ч ангилалд байдаг шинжлэх ухааны ба салбар ангиудаар түүнчлэн сурах бичгээр ялган бичих боломтой болсон. Нэгдсэн бүртгэл нь шинээр нэмэгдсэн ба хасагдсан номын гэх  хоёр хэсгээс бүрддэг.

´Â   1-р хэсэг нь номын санд шинээр нэмэгдэж  байгаа номыг  бүртгэдэг тул орлогын бүртгэл гэдэг.

´Â    2-р хэсэг нь номын сангаас ямар шалтгаанаар хасагдаж байгаа номыг  бүртгэдэг тул  зарлагын бүртгэл гэнэ.

 

1-р хэсгийн  1-13- р хүснэгтийг  бүртгэхдээ номын сангийн орлогод орсон номыг хүснэгтэд дурдсан мэдлэгийн анги салбараар ангилан ялгаж тус бүрээр нь тоолж бичнэ. 14-33-р хүснэгтийн тооны нийлбэр нь 6, 9, 11, 12- хүснэгтэнд байгаа ном, сонин, сэтгүүл, хэвлэмэл бус материалуудын тооны нийлбэртэй  тэнцэх ёстой.

34-37-р хүснэгтэд уул ном, хэвлэмэл бус материал, тогтмол хэвлэлүүдийг  хэлээр нь ялган тоолж бичих ба энэ  4 хүснэгтийн тооны нийлбэр нь мөн 6, 9, 11, 12-р  хүснэгтийн тооны нийлбэртэй тэнцэж байх ёстой.

Нэгдсэн бүртгэлд  шинээр авсан номыг  орлогын бүртгэлд бүртгээд,  дагалдах  баримт буюу фактур дээр уул  номыг  нэгдсэн бүртгэлийн хэдний өдөр  хэн гэдэг номын санч  бүртгэснийг заавал тэмдэглэнэ.

Бүртгэлийг  энэ журмаар цаашид үргэлжлүүлэн оны сүүлч хүртэл бүртгээд он  дуусмагц тэр жилийн бүх орлогод орсон номыг дүгнэх бөгөөд энэ дүн нь 5-37-р  хүснэгт хүртэл тус тусдаа дүгнэгдэнэ.

Бүртгэлийн доод хэсэг дэх  орлогын дүн, оны эцэст байвал зохих дүн,   тухайн онд  хасагдсан дүн , дараа оны эхэнд бэлэн  байгаа дүн зэргийг   нэгтгэн бичнэ

2-р хэсэг нь номын сангаас ямар нэгэн шалтгаанаар хасагдаж байгаа номыг бүртгэдэг бүртгэл юм.

 2-р хэсгийн  5, 8, 10, 11-р хүснэгтэд  байгаа тоо нь 13-32-р хүснэгт мөн  33-36,  37-41- хүснэгтийн тооны нийлбэртэй тус тус тэнцүү байх ёстой.  4-7-р хүснэгтэд хасагдсан номыг нэр төрлөөр нь ялган тоолж бичнэ.

Гэмтэж муудсан, уншигчид үрэгдүүлсэн, агуулгаар  тэнцэхгүй болсон гэсэн 3 янзын шалтгаанаар хасагдаж байгаа бол тус тусд нь акт бичсэн байна

Хасагдсан шалтгаан \37-41\

37- гэмтэж муудсан гэдэгт ус бороонд орсон , нар салхинд удаан жил элэгдэж гэмтсэн,  гамгүй ашигласнаас болж элдэв зүйл зурж тэмдэглэсэн, урагдан тасарч уншигчдын хэрэгцээг  хангахгүй болсон номууд хамрагдана.

38- Уншигчид  үрэгдүүлсэн  гэсэн  хүснэгтэд уншихаар аваад эргүүлж өгөлгүй үрэгдсэн ном хамрагдах бөгөөд уул номыг яг ижлээр нь төлсөн бол үрэгдүүлсэн номонд тооцохгүй  урд дансны дугаарыг тавьж фондонд  шилжүүлнэ.Хэрэв уншигч алдаж , үрэгдүүлсэн тохиолдолд тухайн номын оронд  номын санд нөхөн бүрдүүлэх шаардлагатай өөр нэрийн ном авчирсан тохиолдолд  урьдах ном нь үрэгдүүлсэн  номын тоонд орж хасагдан   нэгдсэн бүртгэлийн 2-р хэсэгт бүртгэгдэх бөгөөд  уг номын оронд хүлээн авсан ном нь орлогод бүртгэгдэнэ.

39 – Агуулгаар тэнцэхгүй болсон гэдэгт : Номын утга агуулга хуучирсан,

эсвэл хэд дахин засварлагдаж  хэвлэгдсэн бол агуулгаар тэнцэхгүйд

тооцоно. Актлах номыг  төрийн захиргааны төв байгууллага төрийн

өмчийн хорооны шийдвэрээр фондоос хасна.

40-Тооллогоор дутсан гэдэгт : Номын тооллогоор дутсан номонд

тооллогын  комиссоос тогтоосон тусгай актыг үндэслэн бүртгэнэ.

41-Бусад шалтгаанаар гэдэгт номын сан хоорондын ном солилцоогоор

явуулаад ирээгүй, хулгайд алдсан зэрэг номыг бүртгэнэ.

Их зохиолчдын хэлсэн ном уншихаас аргагүйд хүргэх хүчирхэг 15 эш үгс

Хэвлэх PDF
  1. Ном уншсан мөчөөс миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөж билээ. 

    Орхан Памук

    pamuk
  2. Номыг овоолж шатаачихаас ч долоон дор нүгэл бий. Уншихгүй байх нь тэр нүглүүдийн нэг нь.

    Йосиф Бродский

    brodoskii

  3.  Зугаацах гэж, сургамж авах гэж, мундаг болох гэж бүү унш. Амьдрах гэж унш. 

    Густав Флобер

    floder

  4. Номын сайн, бидний уншиж буйд бус биднийг уншиж буйд л байдаг. 

    Уйнстон Хью Оден

    odin

  5. Би эцэст нь өөрийн шашнаа олсон билээ. Ном миний шашин, номын сан миний сүм хийд болсон юм. 

    Жан Поль Сартр

    sartr

  6. Унш унш унш. Хог новшнуудыг ч, сонгодогуудыг ч, сайныг ч, мууг ч ялгалгүй бүгдийг нь унш. Тэдний хэрхэн бичигдсэнийг сайтар ажигла. Яг л мужаан хүн дагалдагчаас багш болтлоо суралцдаг шиг уйгагүй унших хэрэгтэй. Уншигтун. Бүгдийг өөртөө шингээ. Тэгээд дараа нь бич. Хэрэв бичсэн чинь сайн болж байвал чи бүхнийг сурчээ гэсэн үг. Харин муу болсон байвал эргэлзэлгүй түүнийгээ цонхоор гаргаад чулуудчих. 

    Уильям Фолкнер

     folkner

  7. Их уншдаг хүнд бидний зүгээс үзүүлэх хамгийн өндөр хүндэтгэл бол түүнийг хангалттай ихээр магтах явдал юм. Уран зохиолын төлөөд шүү дээ. 

    Томас Элиот

    Eliot

  8. Бичиг үсэггүй, миний үеийн нэг эр өөд боллоо гэхэд хөөрхий, ганц өөрийнхөө амьдралаар л амьдраад өнгөрчээ гэж бодмоор. Харин би Напелеон, Цезарь, Д. Артанъяны амьдралаар давхар амьдарлаа шүү дээ. Тиймээс би залуучуудыг ном унш гэж дандаа шамдуулдаг. Учир нь уншина гэдэг бол асар баялаг дурсамжийн санг бүтээх, өөрийнхөө дотор үй олон хувь хүнийг нээх, хөгжүүлэх гайхамшигт боломж юм. Тэгээд л үхэлтэй нүүрлэхэд чи нэг биш үй олон хүний амьдралаар амьдраад үзчихсэн байна. Үүнээс сайхан аялал гэж юу байх билээ. 

    Умберто Эко

    eko

  9. Номноос илүү үнэнч анд гэж үгүй. 

    Эрнест Хэмингуэй

    hemungei

  10. Үгүйсгэн няцаах гэж, эсвээс өргөн магтахын тулд номыг бүү унш. Шүүн хэлэлцэхийн тулд ч бүү унш. Гагцхүү ухан ойлгох хийгээд нягтлан шинжлэх гэж л унших хэрэгтэй.

    Фрэнсис Бэкон

    bekon

  11. Буурьтай, жинхэнэ ном л уншиж бай. Бусдыг нь амьдрал өөрөө зохицуулчихна. 

    Фёдор Михайлович Достоевский

    dovtoevski

  12. Хүн бүхний хошуурч байгаа номыг уншаад байвал чи хүн бүхний боддогийг л бодохоос хэтрэхгүй. 

    Харүки Мүраками

    haruki

  13. Ном уншдаггүй хүн бичиг үсэггүй хүнээсээ ч дор. 

    Марк Твэйн

    tvein

  14. Ном гэдэг хаа ч авч явах боломжтой гайхамшиг юм.

    Стивен Кинг

    king

  15. Ном бол хамгийн чимээгүй хэр нь тууштай анд нөхөр, хамгийн нээлттэй хэр нь ухаалаг зөвлөгч, хамгийн уйгагүй хэр нь тэвчээртэй багш юм. 

    Томас Элиот

    Eliot


Ном тодорхойлох ерөнхий журам

Хэвлэх PDF

Ном хэвлэл тодорхойлоход өргөн хэрэглэгддэг

товчилсон үгсийн жагсаалт

Номонд

Тодорхойлолтонд

ба бусад

Ба бус

Бүлэг

Бүл

Боловсруулсан

Боловср

боловсруулж зассан

боловср.зассан

Бусад

Бус

Боть

Б

бүртгэл зүй

бүрт.зүй

Гаралт

Гаралт

Гарчиг

Гарч

Гарчгийн өмнөх зохиолчид

Гарч.өмн.зох

Дараах картыг үз

Дар.карт.үз

Дахин хэвлэл

Дах.хэв

Диаграмм

Диагр

Диссертаци

Дисс

Доктор

Д-р

Доцент

Доц

Институт

И-т

Дэд эрдэмтэн

Дэд эрд

Зассан

Засс.

Засан залруулсан

Засс.залр

Зохиогч,зохиогчийн

Зох

Зохиогч нь нүүр хуудасны ар талд

Зох.нь нүүр хууд

Зохиол

Зохиол

Зохиолын эмхтгэл

Зох.эмхт

Зөвлөх

Зөвл

Зураг,зурагтай, зурсан

Зур

Найруулан орчуулсан

Найр.орч

Найруулан зассан

Найр.засс

Намтар, намтрын

Намт

Нэмсэн

Нэмс

Гарчиг

Гарч

Өгүүллийн эмхтгэл

Өгүүл.эмхт

Профессор

Проф

Редактор

Ред

Эрхлэгч

Эрхл

Сонгомол зохиол

Сонг.зох

Тайлбар

Тайлб

Товч агуулга

Товч.агуул

Түүвэрлэсэн

Түүвэрл

Түүнчлэн үз

Түүнч.үз

Улаанбаатар

УБ

Хавсралт

Хавср

Хавтсан дээр зохиогчгүй

Хавт.дээр зох-гүй

Хамтран зохиогч

Хамт.зох

Хянасан

Хян

Эмхэтгэсэн

Эмхт

Хүүхдийнхээ ном унших сонирхлыг эвдэхгүйн тулд баримтлах 10 дүрэм

Хэвлэх PDF

                                    unshih

 

       Францын зохиолч Даниэль Пеннак бол салахын аргагүй сайхан роман бичдэг үгсийн жинхэнэ мастер юм. Үүнээс гадна тэрбээр нэгэн номондоо 10 дүрэм гаргасан нь уншдаг хүүхэд хүмүүжүүлэх хүсэлтэй олон эцэг эхэд тус болсон билээ. Ингээд түүний дүрмийг танилцуулъя.

 1.Уншихгүй байх эрх. Хүүхдээ уншуулах гэж албадах хэрэггүй. Түүнийг сонирхлыг дагаж, ном хэрхэн төгсөх бол хэмээн мэдэхийг хүсэх үйлдлийг нь өдөөж өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт хүүхэд заавал уг номыг уншиж дуусгана. 

2.Алгасах эрх. Хүүхдээ уйтгартай хуудсуудыг нь алгасч орхихыг бүү хоригло. Тэр зөвхөн өөрт сонирхолтой гэсэн хэсгүүдээ л уншиг. Хүүхэд өөрт сонирхолгүй гэсэн хэсгүүдийг уншиж, өөрийгөө зовоосноор ямар ч ашиггүй бөгөөд удахгүй ном уншихыг уйтгартай ажил гэж үздэг болно шүү.

3.Уншиж дуусгалгүй үлдээх эрх. Хүүхдээ сонирхолгүй номынхоо төгсгөлийг заавал унших ёстой гэж бүү албад. Энэ ертөнцөд сонирхолтой олон зүйл бий. Хүүхэд тань ч өөрт таалагдсанаа заавал олох болно.

4.Дахин дахин унших эрх. Хүүхдээ дуртай номоо хүссэнээрээ олон удаа уншихыг нь зөвшөөр. 100 удаа уншсан ч тоолгүй орхиорой.

5.Бүгдийг зэрэгцүүлж унших эрх. Сургууль хүүхэд зөвхөн боловсролын хөтөлбөрт заагдсан номуудыг л уншдаг. Тиймээс гэртээ хүссэн болгоноо унших эрхийг нь дэмжиж өгөөрэй. Ингэхдээ түүний нүднээс “аюултай” гэсэн номуудаа нуух нь зөв.

6.Уран дүрслэлтэй байх эрх. Өсвөр үеийнхэн өөрийн гэсэн хүсэл сонирхол, шүтээнтэй байдаг учраас түүнийг нь дооглох нь том алдаа. Хүүхэд тань эльф, эсвэл цус сорогчид дуртай байвал уншиж л байг. Хамгийн гол нь та тэвчээртэй байж үз.

7.Хүссэн газартаа унших эрх. Номыг оронд орохдоо, хоол идэж байхдаа, хоолны дараа гээд хаана ч уншиж болно. Хамгийн гол нь хүүхдэд тань тав тухтай л байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд хаана ч номоо бариад явж байгаа бол тэр номонд шимтсэний шинж юм.

8.Чээжээр унших эрх. Заримдаа хүүхэд чээжээр унших дуртай байдаг. Ялангуяа номын хамгийн их таалагдсан хэсгээ тогтоох нь бий. Түүнийг нь заавал сонсоорой. Хүүхэд тань танд ямар нэгэн хэсгийг уншиж өгөх гээд байвал тэр тантай уншсан номынхоо сэтгэгдлийг хуваалцах сонирхолтой байна гэсэн үг.

9.Хүнд зохиол унших эрх. Хүүхэд тань цөмийн физикийн сурах бичгийг сонирхоод эхэлбэл булааж авах огтхон ч шаардлагагүй. Тэр энэ номоос хоёр хуудас ч бүрэн уншаагүй байсан ч ой ухаанд нь үлдэж, ирээдүйд хэрэгтэй цагтаа сэргээн санах болно.

10.Уншсан зүйлийнхээ талаар дуугүй байх эрх. Хүүхэд тань уншсан номынхоо талаар тантай ярилцахгүй байх нь хэвийн зүйл. Энэ нь түүний ярилцахад бэлтгэлгүй байгаагийн шинж юм. Тиймээс амыг нь сугалчих гээд байсны оронд тохирох цагийг хүлээж суусан нь дээр.