ХНО-ны Зөөврийн номын сан

Зөөврийн номын сангийн үйлчилгээ

Хэвлэх PDF

 

Хүүхдийн Төв Номын Сангийн Зөөврийн номын сангийн үйлчилгээг Булган аймгийн Бугат сум, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн амралтын газар амарч буй хүүхэд багачуудад үзүүлж, бяцхан уншигчиддаа дэлхийн үлгэрийн дээжээс уншиж танилцуулан, үлгэрийн ном бэлэглэлээ.

37812955 1799200816843414_2694968747038343168_n 37834808 1799200836843412_5804632928856047616_n
37861624 1799200840176745_493191073124843520_n 37863565 1799200936843402_6498558137602146304_n
                37913777 1804021433028019_4144266647454089216_n                 37951142 1804022296361266_8452844922448379904_n

Хүүхдийн уншлагыг сайжруулж, номонд дуртай болгох энгийн аргууд

Хэвлэх PDF

 

Олон аав ээжүүд хүүхдийнхээ уншлагыг сайжруулж, номонд дуртай болгох гэж хичээл зүтгэл гаргадаг. Тэгвэл дөнгөж сургуулийн босго алхаж, эрдэм номтой нөхөрлөж байгаа хүүхдийнхээ уншлагыг хөгжүүлж, номын амтанд оруулах энгийн таван аргыг “Хүүхдийн нэвтэрхий толь”-д ингэж дурджээ.

1. Хүүхэддээ чангаар уншиж өгөөрэй.

Хүүхдүүд таныг уншиж байхад тань сонсож, дараа нь өөрөө уншиж сурна. Таныг уншиж байх явцад үлгэр болон өгүүллэг хэрхэн сонсогдож байгаа, уншиж байхдаа өгүүлбэрийн утга санааг алдалгүй уншиж буй байдлыг үлгэрлэн харж сонсоно. Ихэнх хүүхдүүд чангаар уншиж өгөхөд юуны тухай өгүүлж байгааг өөрсдөө уншсанаас ч илүү ойлгодог. Та хүүхэддээ уншиж өгснөөр түүнийг номонд дуртай болгох тэмүүллийг бий болгодог.

 2. Урмаар тэтгээрэй

Хүүхдийнхээ унших гэж байгаа зүйлийг эхлээд чангаар уншаад өг. Тэгвэл хүүхэд өөрөө уншихдаа бүх зүйлийг улам лавшруулан ойлгох болно. Хүүхэд уншиж эхэлмэгц “Хүү минь (охин минь), чи маш сайн уншиж байна. Надад их таалагдаж байна” гэхчлэн урмын үгээр тэтгээрэй.

3. Хүүхэд тань танд чангаар уншиж өгөг

Энэ нь танд төвөгтэй мэт санагдаж магадгүй. Энэ аргыг сонирхолтой болгох үүднээс та эхэлж нэг өгүүлбэр уншаад, дараа нь хүүхэд тань өгүүлбэр унших маягаар ээлжил. Хамтран унших явцад хүүхэд унших аргад суралцаж байдаг. Харин хүүхэд ямар нэгэн үг ойлголгүй үлдэхгүйгээр дундаж хурдтайгаар уншиж өгөөрэй.

 4. Дүр төсөөллийг бий болгож сурга

Зарим ном зураггүй байдгаас хүүхдийн дүрслэн бодоход төдийлөн нөлөөлж чаддаггүй. Насанд хүрэгчид унших явцдаа зохиолын тухай тодорхой төсөөллийг бий болгож чаддаг бөгөөд үүнийг хүүхдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Үйл явдлыг төсөөлж дүрслэн бодож сурвал хүүхдийн уран сэтгэмж хөгжих сайн талтай. Гол дүрийн баатар, үйл явдлын өрнөлийн талаар хүүхэддээ асуулт тавьж, яриулах хэрэгтэй. 

5. Үйл явдлыг урьдчилан төсөөлж сургах

Номоо уншиж өгөхийн өмнө хүүхдэдээ номын хавтасны зургийг харуулаад юуны тухай ном байж болохыг хүүхдээсээ асуугаарай.  Дараа нь номоо уншиж дуусаад үйл явдлын өрнөлийг та болон хүүхэд тань зөв, эсвэл буруу бодсон эсэх талаар эргэцүүлэн зөвлөлдөөрэй. Хэрэв та хоёрын бодож байснаас үйл явдлын өрнөл өөр байх юм бол хүүхдээсээ яагаад тэгж бодсон талаар нь асуугаарай. Энэхүү дасгал нь таны хүүхдийн хийсвэрээр сэтгэн бодох, дүрслэх чадварыг хөгжүүлнэ. Хүүхдийг номд дуртай болгох зөв арга бол өдөр бүр  хүүхэдтэйгээ ном унших явдал юм. Энэ үйл ажиллагаа нь эерэг үр дүн авчирна гэдэгт та итгэж болно.

Дээрх уншлагын хэлбэрүүдийг туршиж үзэхдээ аль болохоор цагийг сонирхолтой, хөгжилтэй, үр дүнтэй өнгөрөөхийг бодолцож хийгээрэй.

Зөөврийн номын сангийн үйлчилгээ

Хэвлэх PDF

 

Хүүхдийн Төв Номын Сангийн Зөөврийн номын сангийн үйлчилгээг Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хустын рашааны амрагч хүүхэд багачуудад үзүүлж, бяцхан уншигчиддаа дэлхийн үлгэрийн дээжээс бэлэглэлээ.

 

                         37913777 1804021433028019_4144266647454089216_n 37914043 1804021683027994_3503720490558554112_n
                         37951142 1804022296361266_8452844922448379904_n 38032599 1804021383028024_1460569342004428800_n

"Үгсийн чуулган" зохиолч уншигчдын уулзалт боллоо

Хэвлэх PDF

Хүүхдийн номын ордны зөөврийн номын сан, ХУД-ийн албан бус-насан туршийн боловсролын төв, 18-р сургууль хамтран МУ-ын төрийн шагналт, СГЗ, хүүхдийн зохиолч Д.Гармаатай зохиолч уншигчдын уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь зохиолчийн уран бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, бүтээлийн онцлогийг ойлгуулах, ном унших хүсэл тэмүүллийг төрүүлэхэд оршиж байлаа. Уншигч хүүхэд багачууд зохиолчийн олон номыг уншиж танилцаж, бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан байлаа. Хүүхдүүд Д.Гармаа гуайгаас уран бүтээлээ туурвиж эхэлсэн түүх, бүтээл бүрийнхээ дүрийг хаанаас олдог талаар яриа өрнүүлсэн юм. Уулзалт нь талархал, хүндэтгэл, зөвлөгөө, сургамжаар үргэлжилж төгсгөлд нь дурсгалын зураг татуулснаар өндөрлөсөн юм.

Ном уншсанаар таны амьдралд гарах 10 өөрчлөлт

Хэвлэх PDF

Амьдралаас уйдаж, сэтгэлээр унасан үед гарах гарц болно 

Заримдаа амьдрал ямар ч утгагүй санагдаж сэтгэл хоосрох үе танд тохиолддог уу? Яг ийм үед элдэв зугаа цэнгэл, хорт муу зуршилд бүү автаарай. Тэрнийхээ оронд номын ертөнцөөр аялаад нэг үзвэл ямар вэ? Ном гэдэг ертөнцийн хаалгаар алхан ормогц л та орчноос тасарч жинхэнэ эрх чөлөө, аз жаргалыг мэдрэх болно. Номтой нөхөрлөж асуудал бэрхшээлээ даван туулж сурснаар мэдлэг ухаан тань зузаарахын зэрэгцээ бага ч гэсэн туршлага хуримтлуулах болно.

Та уншдаг, бодож сэтгэдэг шинэ гэр бүлтэй болно

Хүн бүрт л ах дүү, амраг садан бий. Гэхдээ энд огт өөр гэр бүлийн талаар хэлэх гэсэн юм. Та зөвхөн өөрийгөө өөрчлөхийн төлөө л ном уншдаг болсноор дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг, номонд хайртай мянга мянган хүмүүстэй нэгдэж, цоо шинэхэн гэр бүлийн гишүүн болно гээд төсөөл дөө. Бусдаас түрүүлж сэтгэдэг, мэдлэг боловсролтой, тэдгээр зөв хүмүүстэй хүссэн цагтаа цахим ертөнцөөр холбогдож, бодол санаагаа солилцож мэдлэгээ тэлнэ гэдэг гайхалтай биш гэж үү?

Цаг хугацаа, орон зайг хүссэнээрээ залж удирдана

Та сансрын уудамд аялах, өөр хүний дүрд хувирах, түүхэн үйл явдлыг нүдээр үзэх, орон орны соёлтой танилцахыг хүсэх зэрэг хориг хязгааргүй төсөөлөлдөө автаж байсан уу? Энэ бүхнийг биелүүлэх боломж таны гарт байна шүү дээ. Ном! Тиймээ, номоо нээмэгц л хэдэн зууныг өртөөлөн аялж түүхэн хүмүүсийн амьдралаар амьдарч, сансар огторгуйд дүүлэн нисэхээс эхлээд хүсэж мөрөөддөг бүхнээ туулж мэдрэх бүх завшаан тохиох болно.

Бодол санаагаа бусдад цэгцтэй, эвтэйхэн илэрхийлж сурна

Бичгийн боловсрол, ярианы ур чадвараа хөгжүүлж, үгийн сангаа нэмэгдүүлэх хамгийн сонирхолтой, хялбар арга бол ном унших юм. Номонд дурлагсад цаг үргэлж үгийн далайд сэлж явдаг учраас алдаагүй зөв бичиж сурахаас гадна бодол санаагаа оновчтой үгсээр товч тодорхой илэрхийлж чаддаг. Бодол, үг, үйлдэл хоорондоо нягт холбоотой байдаг бөгөөд хүмүүс таныг хэн бэ гэдгийг үг
яриагаар тань дүгнэдэг гэдгийг санаарай.

Хэн нэгнийг хүлээх, дараалалд зогсох нь асуудалгүй болно

Өнөөдрөөс эхлээд хаана ч явсан цүнх, халаасандаа дуртай номоо авч явж дадаарай. Хотын амьдралд замын түгжрэл, оочер дараалал, хүлээлтгүй өдөр гэж нэгээхэн ч үгүй. Ийм үед харин ч номоо үргэлжлүүлэх сайхан цаг гарсанд баярлаад л унших нь байна шүү дээ.

Ном хүнийг илүү хүнлэг болгож өөрчилдөг

Бусад хүн таныг юу гэж бодохыг анхаарахгүй байж болно. Гэхдээ л бид бусадгүйгээр оршин тогтнох аргагүй юм. Тиймээс ном бол бусдын амьдралыг гүн гүнзгий ойлгож ухаарах, улмаар тэднийг энэрч хайрлаж, хүлээцтэй ханддаг болоход тань түлхэц болно. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнц хийгээд аливаа зүйлийн учир шалтгааныг таньж мэдэхийн хэрээр хүн төлөвшиж илүү хүнлэг болж өөрчлөгдсөөр л байдаг.

Ном бол мөнхийн сурган хүмүүжүүлэгч юм

Бурхан бидэнд огт өөр өөр бодол сэтгэл, авьяас чадвар, хүсэл сонирхол заяажээ. Бичиг үсэг үүссэн цагаас хойш хүн төрөлхтөн бүх л сэдвээр зохиол туурвил бичсээр өнөөдөр бидэнд шавхагдашгүй өв сан өвлөгдөн ирсэн нь тун азтай хэрэг юм. Энэ сангаас та дуртай сэдвээ сонгоод уншаарай. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу түүх, газарзүй, нийгэм, сэтгэл судлал, одон орон гээд юу ч байж болно. Тухайн сэдвээсээ улбаалаад холбогдох сэдэв рүү дамжин орсон ч болно. Ийм маягаар уншаад л, ойлгоод л, нээгээд л байвал насан туршдаа л суралцаж, амьдралаа харамсахааргүй үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой билээ. Үүгээр ч зогсохгүй ойлгож мэдсэндээ тулгуурлаад өөрөө ном бичихийг оролдоод үзсэн ч болох юм шүү.

Унших тусам ямар бага зүйл мэддэгээ ухаарна

Ихэнх хүн амьралын туршлагаасаа үүдээд өөрийгөө овоо гайгүй мэдлэгтэй гэж дүгнэдэг. Гэхдээ гашуун үнэн нь ном гэдэг суут ухаантан биднийг өөрийнхөө хэн гэдгийг дахин нэг тунгаахад хүргэдэг. Магадгүй ном уншиж эхлээд хэдэн номын цаана гарахад мэддэг л зүйлийн тухай яриад буй мэт санагдах байх. Гэвч бүр гүнзгийрүүлээд, бүр өргөн сэдвээр уншаад эхлэхийн цагт ойлгохгүй зүйлс цухалзаж, огт дуулж мэдээгүй мэдээлэл ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Энэ үйл явц л жинхэнэ боловсорч буйн илрэл бөгөөд аажимдаа өөрийнхөө өмнөх байдлыг хэр хэмжээнд байсныг дүгнэхэд хүргэнэ. Хүн мэдэх тусмаа мэддэггүйгээ ухаардаг.

Одоо байгаагаасаа илүү бүтээлч болно

Бүтээлч байдал гэдэг нь тусдаа байгаа зүйлсийг хослуулан нэгтгэж цогц бүтээл хийхийн нэр юм. Ном уншсанаар олж авах түмэн мэдлэг, мэдрэмж эргээд тархи толгой, зүрх сэтгэлийг сэргээж ямар нэг уялдаа холбоог олж танин, онцгой шинэ зүйл хийж бүтээх урам зоригийг өдөөдөг. Зурагт үзэхэд бус ном уншихад хүний төсөөлөл идэвхтэй ажилладаг учраас баруун тархины хөгжилд маш эерэг нөлөөтэй. Баруун тархи нь төсөөлөл, бүтээлч байдлыг удирддаг билээ.

Хязгааргүйгээр төсөөлж, этгээд сэтгэхээс айхаа болино

Сэтгэлийг тань үнэхээр догдлуулж, гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн ном зохиол та уншиж байсан уу? Энэ бүхэн нь зохиолчийн агуу төсөөлөл гээд бодохоор итгэмээргүй шүү. Магадгүй та олон нийтээс огт өөр сэтгэдэг, этгээд хачин гэсэн хоч зүүдэг ч байсан байж болох. Гэвч тийм биш бөгөөд тархиа бүрэн дүүрэн ашиглаж, зүрх сэтгэлээ зоригтойгоор нээгээд үзвэл хүн бүхний дотор гайхамшиг оршин буй. Дотроо нуугдсан агуу уудам ертөнцийг нээн гаргаж, өөрийнхөө ертөнцийг бий болгоорой.