Танилцуулга

Үйл ажиллагаа

Хэвлэх PDF

Хүүхдийн төв номын сан  нь нийт 6 уншлагын танхимаар уншигчдад үйлчилдэг.  Монгол, Англи, Герман, Орос, Хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй.

Үйлчилгээ:

  • Уншлагын танхимаар үйлчлэх /Чөлөөт сонголтоор болон захиалгаар/
  • Бүх танхимууд гэрээр ном, хэвлэмэл бус материал олгох /Үнэ төлбөргүйгээр/
  • ЕБС-ийн номын санчдын сургалт семинар
  • Уншигчдад лавлагаа мэдээлэл өгөх
  • Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн
  • /Шинэ номын мэдээ/ товхимол
  • Электрон болон цаасан каталогын үйлчилгээ
  • Уншигчийн үнэмлэх нээж, олгож үйлчилж байна.

Соёл олон нийтийн ажил

Бид ном тойрсон төрөл бүрийн соёл олон нийтийн болон сурталчилгааны ажлыг хүүхэд, залуусын дунд зохион байгуулдаг.

"Боловсрол хөгжил" танхим

Хэвлэх PDF

Танхимын онцлог:

16-аас дээш насны уншигчдад шинжлэх ухааны бүх салбарын ном болон тогтмол хэвлэлээр үйлчилнэ. Танхим 120 уншигчийн суудалтай.

Хөмрөг:

ШУ-ны бүх салбарын 38000 гаруй ном, 20 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэлтэй. Тус танхим нь уншигчдад захиалгын дагуу монгол номын фондын хөмрөгөөс ном хэвлэлийг татаж танхимаар болон гэрээр олгож үйлчилдэг.

"Мөрөөдөл" танхим

Хэвлэх PDF

Танхимын онцлог:

Ерөнхий боловсролын сургуулийн 4-өөс 9-р ангийн сурагчдад үйлчилнэ. Танхим 50 уншигчийн суудалтай.

Хөмрөг:

10000 гаруй монгол ном, сурах бичгийг чөлөөт сонголтоор сонгож унших боломжтой.

  • 4-9-р ангийн сурагчдын сурах бичиг
  • Монгол ардын болон дэлхийн үлгэрүүд
  • Орчин үеийн болон гадаадын хүүхдийн уран зохиол
  • 10 гаруй нэр төрлийн хүүхдийн сонин сэтгүүл
  • Алжаал тайлах оюуны оньсон тоглоомууд, шатар даам зэрэг хөлөгт тоглоом

"Их мэдэх" танхим

Хэвлэх PDF

Сургуулийн өмнөх нас болон 1-ээс 3-р ангийн хүүхдийг үлгэрийн далай номын ертөнцөөр аялуулах, тэдний оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Төрөл бүрийн хөгжмийн зэмсэг тоглоом наадгайтай. Танхим 24 уншигчийн суудалтай.

Хөмрөг:

4500 орчим ном хэвлэл, хэвлэмэл бус материалтай.

  • Зурагт ном
  • Багш эцэг эхчүүдэд зориулсан сурган хүмүүжүүлэх ухааны ном
  • Комик цуврал ном
  • Танин мэдэхүйн ном
  • Монгол ардын болон дэлхийн сонгодог үлгэрүүд
  • 1-ээс 3-р ангийн сурагчдын сурах бичиг

Үйл ажиллагаа:

  • Чанга уншлага
  • Хүүхэлдэйн болон хүүхдийн кино үзүүлэх
  • Үзүүлэнт хичээл

 

"Германы МНС" танхим

Хэвлэх PDF

Зорилго:

Герман орон, герман хэл сонирхогчдыг Герман улсын талаарх мэдээллээр хангахад оршино.

Танхимын онцлог:

  • Танхим 30 уншигчийн суудалтай.
  • Уншигчид утасгүй чихэвч ашиглан видео болон DVD-г телевизээр үзэх.
  • Ном болон аудио видео нөөцийн чөлөөт сонголт
  • Гэрээр үнэгүй ном олгох

Хөмрөг:

4500 гаруй ном, 2500 гаруй аудио видео материал

  • Герман орны талаарх лавлах, нэвтэрхий толь, толь бичиг
  • Герман хэлийг бие даан үзэх дасгал ажлын ном
  • Хөгжмийн CD, сонсох ном, CD-ROM, видео болон DVD
  • Сурган заах арга зүйн материал
  • Германы өдөр тутмын болон 7 хоног тутмын сонин
  • Төрөл бүрийн сэтгүүл
  • Герман хэл дээрх Монголыг тухай ном болон Монгол-Герман, Герман-Монгол толь бичиг
  • Өнөө үеийн германы уран зохиол