ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН

"Боловсрол хөгжил танхим"

Хэвлэх PDF

 

Хүүхдийн төв номын сан “Боловсрол хөгжил танхим”

2018 оны 12 дугаар сарын 1 ний бямба гарагийн 11.00-12.20 цагт

 

Социологийн ухааны доктор Сэнгэдоржийн Түмэндэлгэр

 

Боловсролын үүргийг хэлэлцье: “Тэгш бус байдлыг бууруулж чадах уу?”

гэсэн  сэдвээр сонирхолтой яриа хийж, хэлэлцүүлэг явуулна.

 

Түмэндэлгэр багш  Монгол улсын боловсролын их сургуулийн дэд профессор бөгөөд жендэр, хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлээр судалгаа явуулдаг юм.

“Шидэт номын найзууд”

Хэвлэх PDF

 

“Шидэт номын найзууд” хүүхдийн богино өгүүллэгийн уран үгсийн чуулган "Хүүхдийн төв номын сан" дээр амжилттай зохион байгууллагдлаа.

 

12
88
19

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргалын 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал ХТНС-гийн Боловсрол хөгжил танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Хэвлэх PDF

 

Тус эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Эрдэнэт дэхь салбарын оюутан М.Цэвэлмаа "З.Түмэнжаргалын хүүхдэд зориулсан уран бүтээлийн уран сайхны онцлог" сэдвээр тэргүүн байр 

Идэр их сургуулийн оюутан Г.Ганхүлэг З.Түмэнжаргалын "Голын жараахай" өгүүлэл дэх асуух өгүүлэмжүүд сэдвээр дэд байр

Идэр их сургуулийн оюутан Ц.Жавзансүрэн З.Түмэнжаргалын "Хүүхдийн зохиолын дүр дүрслэл" сэдвээр гутгаар байрт тус тус шалгарлаа.

zz1 zz2
zz3 zz4
zz5 zz6

Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Хэвлэх PDF

udirdamj

“Жигмэд, Тогмид хоёр”-ыг 62 жил дуулжээ

Хэвлэх PDF

1515  9999

zah    hvhed

 

Хүүхдийн зохиолч Д.Содномдорж 1928 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд төржээ. Яруу найрагч, хүүхдийн зохиолч тэрээр “Пионерийн үнэн” сонины сурвалжлагч, хүүхдийн номын сангийн захирлаар олон жил ажилласан нь хүүхэд багачуудын амьдралыг судалж уран бүтээлээ туурвихад нь нөлөөлсөн хэмээн дурссан байдаг. Түүнийг орчин үеийн Монголын хүүхдийн авьяаслаг зохиолчдын нэг хэмээн тодотгосон нь бий. Д.Содномдорж хүүхдийн дуурь, дуу, жүжиг, кино зохиол олныг бичсэн юм. Тэр дундаа бага насныханд зориулсан шүлэг, найраглалыг нь багачууд андахгүй. “Навсайдамба ба түүний нөхөд” найраглал, “Аз жаргалын эрэлчин” дууны цомнол, “Чин хүсэл” хөгжимт жүжгийн зохиол, “Улаан дарцаг” уран сайхны киноны зохиол бичсэн нь Монголын хүүхдийн утга зохиолд томоохон байр суурь эзэлдэг. “Цэцэгт нугын эрвээхэй”, “Учран золгохын ерөөл”, “Олуулаа”, “Жигмэд Тогмид” хоёр зэрэг хүүхдийн дуу өдгөө ч багачуудын дуулах дуртай дуунд багтдаг.

Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 90 насны ой энэ жил тохиож буй. Түүний ойг тохиолдуулан Хүүхдийн төв номын сан өчигдөр өдөрлөг зохион байгуулсан юм. Өдөрлөгт сургууль, цэцэрлэгийн авьяаслаг багачууд ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь ахмад зохиолчдын сэтгэлийг хөдөлгөж байлаа.

…Олуулаа, олуулаа… хэмээн цангинатал дуулах хүүхдүүдийн дууг сонсч суусан их зохиолчийн гэргий Б.Баасан нүүрэндээ инээмсэглэл тодруулан алга ташиж суусан юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 175 дугаар цэцэрлэгийн Туяа багштай “Бэлтгэл” бүлгийн бяцхан авьяастнууд “Жигмэд, Тогмид хоёр” дууг цангинатал дуулж, үзүүлбэр үзүүлсэн нь өхөөрдөм. Өдөрлөгийг нээж Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг “Манай байгууллага хүүхдийн зохиолчдынхоо уран бүтээлийг олон нийтэд сурталчлах ажлуудыг зохион байгуулдаг. Энэ удаа хүүхдийн зохиол Д.Содномдорж гуайн 90 насны ойг тохиолдуулан түүний охин Цэцгээ хамтарч ажилласны дуулгахад таатай байна. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ амжилтын дээдийг хүсье” гэлээ.

Д.Содномдорж зохиолчийн “Жигмэд, Тогмид хоёр” дуу нь 62 дахь жилээ дуулагдаж байгаа бол алдарт “Норовын намтар” тууж зохиогдоод хагас зуун жил болсныг зохиолчийн охин онцолсон юм. Д.Содномдорж гуайн шүлгүүд хүүхдүүдэд тун ойр байдаг. Яагаад гэвэл тэрээр хүүхдийн цэцэрлэг дээр өнжиж, тэднийг ажигласан судалгаан дээр гайхалтай сайхан шүлгүүдээ туурвисан ажээ.

 

Барилгачин Баяраа

Баяраа ойрдоо
Ажил ихтэй
Байшин бариад
Амралт багатай
Өглөө босоод
Өрж гарна
Өндөр намаар
Барьж эхэлнэ
Уран барилга
Угсран өрөхөд
Ухаан зарах
Урамтай ажил
Хүүхдийн цэцэрлэг
Хүнсний дэлгүүр
Хүн эмнэлэг
Хүүхэлдэйн театр
Баяраа үүнийг
Барьсан юм
Багахан энэ хотыг
Байгуулсан юм

Эх сурвалж: www.polit.mn