Өрнө дахины уншлагын танхим

Уолтер Элиас Диснейн 115 жилийн ойг угтсан уралдаан

Хэвлэх PDF

uraldan

СБД-ийн ЕБС-ийн сурагчдын дунд зарлагдсан энэхүү уралдаан хойшлогдож 2017 оны 1-р сарын 25-нд шалгаруулалт явагдана.

Англи хэлийг маш хурдан сурах НУУЦ АРГА

Хэвлэх PDF

Англи хэлийг маш хурдан сурах                                                                /Цуврал №2/

НУУЦ 4 : Хэл сурах НИЙТЭЛСЭН ONIO / АНГИЛАЛ ENGLISH ХЭЛ Өмнө нь хэл сурч байхдаа та өнөөдөр нэг дүрэм, маргааш нэг дүрэм, нөгөөдөр шинэ сэдэв гэх мэт маш хурдтай сурдаг. Хэсэг хугацааны дараа та мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг, үзсэн сурснаа амьдрал дээр хэрэглэх гэхээр аль нь юу билээ гээд төөрөлдөөд хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр та зөв, шууд ярьдаг болохын тулд өөрийн сурсан ойлгосноо байнга давтах ёстой. Өөрөөр хэлбэл дахин дахин сонсох буюу давтан сонсох хэрэгтэй. Аль болох олон сонсоно, төдийн чинээ сайн тогтоож, тэр хэмжээгээр та сонссон бүхнээ өөрийн болгож авна. НУУЦ №4 юу вэ гэвэл ДАВТАХ БУЮУ ГҮН ГҮНЗГИЙ СУРАЛЦАХ юм. 

НУУЦ 5: ДҮРЭМ ҮЗҮХГҮЙГЭЭР ДҮРЭМ СУРАХ. Зарим нэг нь бурхан минь дүрэмгүйгээр яаж сурахын, ёстой тэнэг юм ярьж байхын, дүрэм мэдэхгүйгээр яаж зөв ярихын гэх мэт бодож байсан байх. За тэгэхээр эхлээд дүрэм гэдэг нь юу вэ гэдэг талаас нь харъя. Та өөрийн хэлэх гэсэн зүйлээ өнгөрсөн, одоо, ирээдүй, эсвэл өнгөрсөн цагт болчихсон байсан, эсвэл тэгэх гэж байхад тэгчихсэн байсан, одоог хүртэл тэгсээр л байна, тэгсээр л байх болно, тэгэх гэж байсан юм гэх мэт янз бүрийн цагийн ялгаанд зөв илэрхийлж чадвал та зөв ярьж чадлаа гэсэн үг. Тэгэхээр эдгээрийг яаж хурдан бөгөөд зөв сурах вэ? Үүнд л миний хичээлийн нууц байгаа юм. Жаахан тодруулъя. Би ямар нэгэн бяцхан түүх эсвэл марзан явдлийг нэг хичээлийн үндсэн сэдэв болгон авдаг. Жишээлбэл, Хүүг Жорж гэдэг. Тэр дэлгүүрээс ус худалдаж авдаг. Усны үнэ 100төгрөг байдаг. Тэр худалдагчид 100төгрөг төлдөг. Тэр гэртээ харьдаг. гэх маш энгийн энэ жижиг зүйлийг хичээлийн сэдэв гэж бодъё. Энэ бол ердөө жишээ. Жинхэнэ хичээл бол хамаагүй хүнд, хамаагүй хэцүү, нэлээд урт байгаа. За тэгээд энэ түүхийг та сонссоор байгаад бүрэн ойлгодог болчихлоо гэж бодъё. Санамж: Энэ түүх бүхлээрээ “Нар манддаг” “Ус урсдаг” гэх мэт давтагддаг зүйлийг тодорхойлдог одоо цагт бичигдсэн байна. Анхааран харвал ярьж бичиж байгаа зүйлийг бүгдийг одоо цагт бичвэл иймэрхүү утга муутай буруу сонсогддог байх нь байшдээ. Гэхдээ та энэ одоо цаг тул дүрмээр тийм байх ёстой, ийм байх ёстой гэх мэт ерөөсөө дүрэм талаас нь судлах, цээжлэх хэрэггүй. Зүгээр сонсох, олон дахин сонсох, сонссон даруйдаа ойлгодог байх л хэрэгтэй. Гэтэл яг энэ түүхийг: “Хүүгийн нэрийг Жорж гэдэг байв. Хүү дэлгүүрээс ус худалдаж авлаа. Усны үнэ 100 төгрөг байсан учир худалдагчид 100 төгрөг төлөв. Дараа нь хүү гэртээ харилаа.” гэх мэт өнгөрсөн цагт сонсвол та ямар сайн, ямар хурдан цагийн ялгааг ойлгох уу? Үүнд л миний нууц байна. Жишээлбэл, уг түүхээ: “Жорж гэдэг хүү байх болно. 3 хоногийн дараа тэр ус худалдаж авахаар дэлгүүр орно. Усны үнэ 100төгрөг болсон байх тул хүү худалдагчид 100 төгрөг төлөх болно. Дараа нь хүү гэртээ харих болно.” гэх мэт ирээдүй цагт бас бичиж болно. Эсвэл: “Жорж гэдэг хүү байжээ. Өнгөрсөн жилээс хойш тэр ус худалдаж авахаар өдөр бүр дэлгүүр явж байна. Ус авах бүртээ худалагчид 100 төгрөг төлдөг байв. Дараа нь хүү шууд гэртээ харьдаг байсан.” гэх мэт present perfect цагт бичиж болно. Үүнд нэг зүйлийг анхаарахад ямар дүрэм, яаж ашиглагдаж байна гэж ерөөсөө сурах хэрэггүй. ЗӨВХӨН СОНС. Та сонсоод шууд ойлгодог болох, буцаагаад өөрөө ашиглаж чаддаг болоход л хамгийн гол зорилго байх ёстой. Дээрх мэт харьцуулсан жишээ буюу бяцхан түүхээс та маш цэгцтэйгээр цагийн ялгааг ойлгож эхэлнэ. Яг л төрөлх хэлтэн шиг нь шууд автоматаар ойлгож эхэлнэ. Та хэзээ ч мартахгүй, бас будилахгүйгээр цээжилнэ. Тэр дүрэм тэгдэгийн, энэ дүрэм ингэдгийн гэх мэт цээжлэхгүй. Зөвхөн сонсох, жишээлбэл, өнгөрсөн цагт нэг сонсох, одоо цагт нэг сонсох, ирээдүй цагт нэг сонсох, холимог байдлаар нэг сонсох гэх мэтээр зүгээр л сонсох ёстой. Манай дунд түвшний хичээл буюу 200 серийн хичээлээс эхлээд хичээл бүрд цагийн ялгааг ингэж гаргасан нэмэлт хичээл байдаг. Түүнийгээ би POV буюу Point of View гэж нэрлэсэн. Хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг дор хаяж 3-4 өөр цаг болон холимог байдлаар сонсоход бэлдэж өгсөн. Эцсийн дүнд та яг дүрмийн дагуу 100% ярьж чаддаг болсон байх болно.

НУУЦ 6 : Хэл сурах (ХАМГИЙН СУПЕР) НИЙТЭЛСЭН ONIO / АНГИЛАЛ ENGLISH ХЭЛ Өмнө та сургуульд сурч байхдаа “Сонсох- Дууриаж Хэлэх” загвараар сурч байсан байх. Жишээлбэл, багш “за бүгдээрээ намайг дууриагаад хэлээрэй, “hi, how are you?” гэхэд ангийн хүүхдүүд бүгд “hi, how are you?” гэж хэлдэг. Багш “I’m fine, and you?” гэхэд хүүхдүүд “I’m fine, and you?” гэх мэт дууриан хэлж сурдаг байсан байх. Энэ бол хоцрогдсон арга юм. Яагаад гэвэл та англиар сэтгэхгүй, хэлж буй зүйлээ бодохгүй, зүгээр л дууриан хэлж байгаа юм. Энэ бол хуучирсан заах арга тул та энэ аргаар хичээллэж болохгүй. Манай хичээлийн онцлог гэвэл “Сонсох – Хариулах” загвар юм. Өөрөөр хэлбэл хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг багш тал талаас нь маш олон янзаар олон асуултаар асууна, та хариулна. Мэдээж багш зөв хариултыг нь бас хэлнэ. Өөрөөр хэлбэл танаас асуулт асууна, та хариулна, асуулт асууна, та хариулна гэх мэтээр хичээллэдэг. Яг бодит харилцан яриа мэтээр та хичээлтэйгээ ярилцана. Та 2 долоо хоногийн дараагаас эхлээд бодохгүйгээр шууд хариулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл шууд ойлгоод шууд хариулж эхэлдэг. Бодохгүйгээр хариулна гэдэг нь та Англиар сэтгэж, Англиар хариулж эхэлж байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн супер хамгийн хурдан ярьж сурах арга. Ер нь ярьж сурахын тулд ярих л ёстой, сонсоод шууд ойлгодог болохын тулд маш олон сонсох л ёстой. Маш энгийн дүрэм.

Дэлхийн шилдэг 100% 100 тэтгэлэгт сургуулиудын танилцуулга

Хэвлэх PDF

222

11137500 641002442702398_163_o

Дэлгэрэнгүй мэдээллийг:  http://www.educenter.mn/mn/ , https://www.facebook.com/groups/ibtcenter/?fref=ts авна уу.

Д.Пүрэвдорж "Хар цас " найраглал

Хэвлэх PDF

 Эхлэл
....Энэ дайны эхэнг зурвал
Эрх чөлөөний эрлэг болж
Хар өдрийн халуун булшинд
Хасан дээр суусан хэрээ байна
Гучуулаа бид гучин ээжтэй
Гучуулаа бид гучин аавтай
Гучуулаа бид гучин нэртэй
Гучуулаа бас гучин гэртэй
Гучуулаа дөчин нэгэн онд
Гучуулаа дөнгөж  найман насандаа
Сурагчийн цүнхийг хоёрдугаар дайнтай
Сургууль руугаа үүрч явсан юм
Тэр цагт, манай нутаг
Тэнгэр цэлмэг нартай байсан ч
Амьтны царайг шөнийн үүл шиг
Алсын дайны сүүдэр дарсан юм
Гучуулаа бид ийм л үед
Гучин шувуу шиг ижилдэн дасаж
Амьдарлаараа энэ найраглалын
Анхны мөрийг бичсэн юм даа
Өглөөн нар руу нэгэн цонхтой
Өөрийн нар руу хоёр цонхтой
Гурван цонхоор манай ангид
Гучин дэвтэрт нар тусна
Эх орноо түүгээр үзэж
Энх орчлонг түүгээр хүсэж
Гурван цонх минь тэр ангидаа
Гурван сайхан мэлмий байлаа
Тэгээд ч би түүгээр туссан
Тэргэл нарны сайхан туяанд
Эрдэнийн зургаан үсэг хэлхэж
“Эх орон” гэж бичсэн билээ.

Дэлгэрэнгүй...

Англи хэлийг маш хурдан сурах НУУЦ АРГА

Хэвлэх PDF

Англи хэлийг маш хурдан сурах                                             /Цуврал №1/
НУУЦ АРГА -1:

НИЙТЭЛСЭН ONIO / АНГИЛАЛ ENGLISH ХЭЛ “Нэг сэдвийг дагнан сонсох” гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг. Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм. Эцэст нь та эдгээр үг хэллэгийг автоматаар цээжилж, автоматаар өөрийн үг яриандаа ашиглаж эхэлдэг. Хэрэв та сонсож байгаа зүйлээ ойлгохгүй бол юу ч сурахгүй. Хэзээ ч сайжрахгүй. Англи хэл дээр ТВ үзээд л байдаг, гэвч таны түвшин сайжирдаггүйн учир энэ. Та ихэнх зүйлийг нь ойлгохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгоход хэцүү буюу өмнө нь таны сонсож байгаагүй, таны мэдэхгүй үг хэллэг учраас. Ойлгохгүй бол сурахгүй! Хэрэв та шинэ үгийг нэг удаа сонсвол тэд дороо мартана. Түүнийг 5 удаа сонссон ч мартана. Тэгвэл хичнээн удаа сонсоход мартагдахааргүй тогтоох вэ? Ихэнх хүн шинэ үгийг 30 удаа сонсож байж тогтоодог байна. Ямар нэгэн үгийг хэлсэн даруйд нь шууд ойлгодог болохын тулд 50-100 удаа сонсох шаардлагатай гэж би зөвлөдөг! Дүгнэж хэлэхэд Англи хэл сурах хамгийн чухал 2 зүйл бол: нэгдүгээрт сонсоход ойлгогдох зүйлийг сонсох, хоёрдугаарт түүнийгээ олон дахин сонсох. -МАШ АМАРХАН ДҮРЭМ! Ингээд НУУЦ -1: “Нэг сэдвийг дагнан сонсох” – Ойлгохгүй бол санаа зоволтгүй. Зүгээр л түүнийгээ олон удаа сонс. Та автоматаар ойлгодог болно.

 НУУЦ 2: Дүрэм үзэхээ боль НИЙТЭЛСЭН ONIO / АНГИЛАЛ ENGLISH ХЭЛ Магадгүй та нэлээд хэдэн жил Англи хэлний дүрэм үзэж судалж байгаа байх. Гэхдээ одоо ярьж чадаж байна уу? Ярьж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь та хэт их дүрэм үзсэнтэй холбоотой. Гэхдээ энэ нь таны буруу биш. Сургуульд байхад багш нар дүрэм сурах хэрэгэй гэж заадаг байх. Магадгүй бүр гол үндэс нь дүрэм гэж хэлдэг ч байх. Гэвч яг үнэндээ энэ хамгийн буруу заах арга! Шалтгаан: Нэгдүгээрт дүрэм судлах нь маш уйтгартай, хоёрдугаарт, таны ярих чадварыг устгадаг. Учир нь та ярихаасаа өмнө дүрмийн дагуу зөв ярих гэж бодох болдог. Та өөрийн төрөлх хэлээрээ ярихдаа ямар дүрмээр ярьж байгаагаа бодож үзсэн үү? Хэрэв та бодож эхэлвэл бас л ярьж чадахгүй. Гол шалтгаан нь энэ. Мэдээж та бодохгүйгээр шууд ярьдаг болмоор байгаа биздээ? Тэгвэл Дүрэм үзэхээ шууд зогсоо. НУУЦ 2: Дүрэм үзэхээ боль. Хэрэв та дүрмийг үргэлжлүүлэн судалвал хэзээ ч ярьж сурахгүй! Тиймээс яг одоо бүх дүрмийн ном, цаасаа цааш нь тавь, ахиж хэзээ ч бүү ашигла! Дүрэм үзэхээ бүрэн зогсоо. НУУЦ 3: УНШИХ СОНСОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ НИЙТЭЛСЭН ONIO / АНГИЛАЛ ENGLISH ХЭЛ Дараагийн нууцыг танд дэлгэж байна.

Дэлгэрэнгүй...