"Ихмэдэх" танхим

“Маамуу” зохион бичлэгийн уралдаан

Хэвлэх PDF

Монгол контент                                               Хүүхдийн Төв Номын Сан

   мааму

Зорилго: Хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүй, нийгмийн харилцааны чадвар, үлгэр дууриал зэргийг хүүхдийн нүдээр харах, тэдний хүсэл мөрөөдөл, бодит түүхүүдээр монгол контент бэлтгэх

Сэдэв:  Өөрийн дуртай сэдвээр

Утга агуулга, дамжуулах санаа:

Хүүхдийн өөртөө итгэх итгэл, бусдад тавих анхаарал, хайр, хүндэтгэл, сониуч зан, шинийг эрж хайх эрмэлзлэл, хариуцлага, найрсаг харилцаа, ёс заншил, хүмүүжил, танин мэдэхүйн сэдвээс сонгон зохион бичлэг бичих.

Үгийн тоо:

Бага ангийн хүүхэд 100-150

Дунд ангийн хүүхэд 150-200

Хамрах хүрээ:

Хүүхдийн номын сангийн уншигч хүүхдүүд болон бүх бага дунд ангийн хүүхдүүд

Ангилал:

1-5 анги

6-9 анги

Хугацаа:

2017.12.11-нээс 2017.12.29 хүртэл

Шагналын сан:

Бага анги

  • I-III байр - Маамуу бэлгийн багц
  • Шагналт 5-н байр – Маамуугийн гарын бэлэг

Дунд анги

  • I-III байр - Ногун бэлгийн багц
  • Шагналт 5 байр – Ногуны гарын бэлэг

  

Уралдааны материалыг Хүүхдийн Төв Номын Сангийн Мөрөөдөл

танхимд хүлээн авна.

Шөнийн уншлага

Хэвлэх PDF

        2014 оны 10 сарын 31 ний орой 19 цагт 67-р сургуулийн Дэлгэрцэцэг багштай 3 ангийн 12 сурагчид ХНО-ы “Их мэдэх” танхимд шөнийн уншлага хийж хонолоо. Шөнийн уншлагын гол зорилго нь 1 үдшийг ном уншиж, үлгэр сонсож, хөгжилтэй тоглоом тоглож утасгүйгээр өнгөрүүлэх явдал байлаа. Шөнийн уншлагын үеэр “Ном унших эрүүл ахуй” сэдвээр эцэг эхэд зориулсан зөвлөгөө өглөө. Хүүхдүүд “ уншлагын, үлгэрийн , бүтээлийн, унтлагын, тоглоомын болон цайны цаг зэрэг олон бүтээлч цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ . 

Тухайлбал: "Уншлагын цаг"-аар Мөрөөдөл танхимд ном уншицгаав.
"Үлгэрийн цаг" -аар СУИС-ийн Номын сангийн ангийн 2-р курсын оюутнууд "Алтан загасны үлгэр" -ээр жүжигчилсэн тоглолтыг тоглож үзүүлэв.
"Бүтээлийн цаг"-аар Алтан загасны үлгэр сэдвээр ханын сонин хийж подволкон дээр уншсан үлгэрийн баатруудаа зурах зэрэг олон бүтээлч ажлуудыг хийлээ. 
Энэхүү ажлыг зохион явуулахад хамтран ажиллаж, ажилд маань тусласан 67-р сургуулийн багш Дэлгэрцэцэг, 3 ын 3 ангийн хүүхдүүд , 67-р сургуулийн цайны газрын хамт олон, ХНО-ы мөрөөдөл танхимын ажилтан Бямбасүрэн, "Боловсрол хөгжил" танхимын ажилтан Баярмаа, ХНО-ы нягтлан Оюунтунгалаг, Герман танхимын ажилтнууд, СУИС-ийн номын сангийн 2р курсын оюутнууддаа баярлалаа.

1913276 703955259701314_6599500248670076584_o 10475964 703955293034644_7229040341792380673_o
1492474 703955276367979_5345318499412698353_o 10714186 703955183034655_6165947324233789450_o
10553784 703955519701288_2271596274768220270_o 10629336 703955353034638_4383921238006183344_o
10373021 703955439701296_728823151542529929_o 10519470 703955539701286_7712238012347208101_o

Үлгэрийн цаг

Хэвлэх PDF

         2014.10.11 ны 12.00 цагт "Хүүхэд хөгжил" ТББ , ХНО-ы "Их мэдэх" танхим хамтран ХНО-ы ” Их мэдэх” танхимд "Үлгэрийн цаг" өдөрлөгийг зохион явууллаа. “Үлгэрийн цагт” оролцохоор ирсэн хүүхдүүдэд "Доголон шаазгай" монгол ардын үлгэрийг ярьж өглөө. 

Үлгэрээ сонссоны дараа уншигч хүүхдүүд үлгэрийн тухай ярилцаж , үлгэрийн сэдвээр зураг зурж, үлгэрийн баатруудтай танилцаж, ном уншиж цагийг зугаатай өнгөрүүллээ. 
" Хүүхэд хөгжил" ТББ-аас санаачлан номын хандив аяныг явуулж 100.000 төгрөгийн номыг ХНО-ы Их мэдэх танхимд бэлэглэв. Хамтран ажилласан "Хүүхэд хөгжил" төрийн бус байгууллагын оюутан залуус, “Аз хур” хэвлэлийн газрын хамт олон, идэвхтэй оролцсон эцэг эх, уншигч багачууддаа баярлалаа.

10380197 696962027067304_5189802287512244572_o 1796058 696962037067303_7509494325490678982_o
10506704 696962133733960_955290494001473464_o 10714251 696962107067296_4314605615093976986_o
10668834 696962167067290_2880400501374792532_o 10255147 696962183733955_5528465184338693720_o
10661952 696962070400633_1292481634413801425_o 10649000 696962283733945_851899517093858583_o

Зарлал

Хэвлэх PDF
11  


                      Эрхэм хүндэт эцэг эх, хүүхэд                      багачууд та бүхнийг 2014 оны
             10-р сарын 11-ний 11 цагт болох                        "Үлгэрийн цаг" өдөрлөгт идэвхитэй
             оролцохыг урьж байна.
                     Өдөрлөг  Хүүхдийн номын ордны
             "Их Мэдэх" танхимд зохион                                  байгуулагдах бөгөөд ивээн тэтгэгч
             байгууллагуудын номын худалдаа
             явагдана.



               Дэлгэрэнгүй мэдээллийг : 88084039


 

Хэвлэх PDF

Танхимын онцлог:

Сургуулийн өмнөх нас болон 1-ээс 3-р ангийн хүүхдийг үлгэрийн далай номын ертөнцөөр аялуулах, тэдний оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Төрөл бүрийн хөгжмийн зэмсэг тоглоом наадгайтай.

Хөмрөг:

2500 орчим ном хэвлэл, хэвлэмэл бус материалтай.

  • Зурагт ном
  • Багш эцэг эхчүүдэд зориулсан сурган хүмүүжүүлэх ухааны ном
  • Комик цуврал ном
  • Танин мэдэхүйн ном
  • Монгол ардын болон дэлхийн сонгодог үлгэрүүд
  • 1-ээс 3-р ангийн сурагчдын сурах бичиг

Үйл ажиллагаа:

  • Чанга уншлага
  • Хүүхэлдэйн болон хүүхдийн кино үзүүлэх
  • Үзүүлэнт хичээл

Танхим 18 уншигчийн суудалтай.