Цахим уншлагын танхим

2017.08.23

Хэвлэх PDF

       Орос улсын иргэн Анна Дамдиновна Цендина өөрийн эцэг Ц.Дамдинсүрэнгийн зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүдээс 1993 оноос өмнө хэвлэгдсэн номуудыг манай номын сангийн "Цахим уншлагын танхим"-д цахим хэлбэрээр үнэ төлбөргүй ашиглуулахаар зөвшөөрлөө.

21081841 2165401463686413_536554592_o 21103794 2165401473686412_431235261_o

ХТНС Цахим номын сантай боллоо

Хэвлэх PDF

   Монголын Хүүхдийн Төв Номын Сан Монголд анх удаа цахим уншлагын танхимтай болж байна. Заавал номын санд ирэх шаардлагагүй, хаа байгаа газраасаа, хилийн чанадаас ч гэсэн номын сангийн үйлчилгээг хүртэж монгол хэлээрээ цахим номыг ухаалаг төхөөрөмж дээрээ унших боломжтой боллоо. 

       Цахим уншлагын танхимын санг бүрдүүлэхдээ Монгол улсын Номын сангийн хуулийн дагуу зохиогчийн эрх нь улсад шилжсэн бүтээлүүдийг оруулж байгаа болно. 

       Хүүхдийн төв номын сангийн уншигчийн бүртгэлтэй бол жилийн төлбөрөөс 33% хөнгөлүүлнэ.

Цахим номын сангийн хаяг: www.e-nom.mn

1

Цахим номын сангийн номыг ухаалаг төхөөрөмж дээрээ унших апплекшныг доорх холбоосоор татаж авна уу. 

Play Store:https://play.google.com/store/apps/details?id=com.wisdom.elibrary

App Store:https://itunes.apple.com/us/app/nomyn-h-ree/id1142112444?mt=8