"Мөрөөдөл" танхим

“Зохиолчийн цаг”

Хэвлэх PDF

Untitled

Цэндийн Дамдинсүрэн
(1908-1986)

 

 

Их эрдэмтэн, нэрт зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойд

  

 

 

 

Энэ онд их эрдэмтэн зохиолч Ц. Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа билээ.
Ц.Дамдинсүрэн нь 1908 онд Дорнод аймгийн Матад суманд жирийн малчны гэрт төржээ.
НЭГ. Ц. Дамдинсүрэн бол нэрт зохиолч юм.
Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Цэндийн Дамдинсүрэн “Гологдсон хүүхэн”, “Багш шавь хоёр”, “Хоёр цагаан юм”, “Хоёулаа миний хүү”, “Хоцрогдсон эмгэнийг сурвалжилсан тэмдэглэл”, “Чемодантай юм”,”Бух Гомбо”, “Солийг сольсон нь” зэрэг үргэлжилсэн үгийн зохиол, “Монгол улсын төрийн дуулал”, “Зугаацахаар мордсон нь”, “Хоёр настай Ро”, “Буурал ээж минь”,”Монгол нутаг” зэрэг олон сайхан бүтээлээрээ Монголын шинэ үеийн уран зохиолын урын санг баяжуулаад зогсохгүй мөнхийн сайхан бүтээлээрээ үе үеийн хүүхэд багачуудын оюуныг тэтгэж, хайрыг булаасан алдар гавьяатай бичгийн х хүн, нэрт зохиолч юм. Ийм учраас Монгол улсын төрийн шагналыг гурван удаа хүртэж”Ардын уран зохиол” гэдэг эрхэм цолыг анх удаа хүртсэн эрхэм хүн билээ. Юм.
ХОЁР. Ц. Дамдинсүрэн бол нэрт эрдэмтэн
Ц. Дамдинсүрэн гуай амьдралынхаа ихэнх хэсгийг эрдэм судлалын ажилд зориулжээ. Ялангуяа Монголын эртний уран зохиолыг судалж дэлгэрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан юм. Монголын нууц товчоог судалж, эртний монгол хэлнээс орчин цагийн монгол хэлэнд буулгасан нь өнөөгийн бидний ширээний ном болсон юм. Монголын эртний уран зохиолын 3 боть, “Монгол Орос толь”, “Гэсэр” туужийн судалгаа, өнөөгийн бидний бичиж байгаа кирилл үсгийн цагаан толгой, түүний зөв бичих дүрэм гээд энэ хүний эрдэм судлалын нөр их хөдөлмөрийг үгээр хэлэхийн аргагүй. Ц. Дамдинсүрэн бол Монголын шинжлэх ухааны хөгжилд хосгүй гавьяатай аугаа их эрдэмтэн хүн юм.
ГУРАВ. Ц. Дамдинсүрэн бол нэрт орчуулагч юм.
Монголын уншигчдыг дэлхийн утга зохиолтой танилцуулахад үнэхээр их гавъяа байгуулсан хүн юм. Тэр А.С. Пушкины “Алтан загасны үлгэр”, “Үүл”, Өвлийн өвгөн”, “Өнхрүүшхэн” зэрэг шилдэг бүтээлээс гадна Лермонтов, Шиллер, Ян Неруда зэрэг дэлхийн уран үгийн дархчуудын гайхамшигтай бүтээлүүдийг Монголынхоо уншигчиддаа танилцуулсан авьяаслаг нэрт орчуулагч хүн юм.
Эрхэм уншигч та бүхэндээ их зохиолчийн алдарт “ГОЛОГДСОН ХҮҮХЭН” туужийн хамгийн сонирхолтой хэсэг буюу туужийн тайлал болох төгсгөлийн “Баярт учрал” хэсгээс толилуулж байна.
... Цэрэн хүүхэн мөн энэ оны намар хөдөө албаар явах болж баярлан мордож баруун зүг явахад долоо найм хоноод салбар өртөөгөөр дамжин явж, нэг хошууны тамгын газар хүрлээ. Залуучуудын үүрийн хурал ба энгийн ардын хурал зэргийг зарлаж, заавар бүхий ажлуудыг гүйцэтгэх зуураа, Долингар эцэгтэйгээ тэнд учирсан ажээ. Долингар Цэрэн хоёр бие биеэ танихгүй бөгөөд Цэрэн миний эцэг урьд Хүрээнд үхсэн гэж санана.
Долингар бяцхан охин гэргийгээ тэр зүүн аймагт эрээд эс олсон тул энд учирна гэж огт санах аргагүй. Эцэг хүүхэн хоёр нүүр учирсан болов ч бие биеэ таниагүй билээ. Тэр өдөр Цэрэн буцахыг завдсан боловч ямар нэгэн хэрэг эс бүтсэн учир даиннэг өнжих болов.
Тусгаар гэрт сууж байсан тул, хуучин галчид шалтаг тохиолдсон учир оронд нэг хүн суулгахад Долингар өвгөн, хүүхний хоол цайг бэлтгэн суух зуураа хэрэгтэй хэрэггүй юмыг ярьсаар, өөрийн явдлыг ярьж, муу өвгөн чинь зовлон үзсэн толгойдоо гэж зовж зүдэрч явсныгаа тоочин ярихад Цэрэн хүүхэн санаа авч, эцгийн явдлыг урьд эхээсээ сонссонтой зарим үг яв цав нийлж, өвгөний хуучин хошуу хүртэл тохирохоор харилцан идэвхлэн асуулцсаар хүүхэн урьдаар эцгээ таньж, Долингар дараагаар хүүхнээ таньж миний хүүхэн гэж хашхиран хүзүүдэн авлаа. Төв газраас томилогдон яваа залуу хүүхнийг хөдсөн дээлтэй ядуу өвгөн тэврээд, учир зүггүй үүсэхэд ойрын хүмүүс цуглаж, мунасан өвгөн мунхаглаж, тэнэсэн өвгөн тэнэглэж, албаны хүнийг самардлаа гэж ая зүйг олж салгахыг оролдов.
50-иад нас хүртэл, насан туршаар зовсон Долингарын хоёрдугаар баяр нь энэ билээ. Долингар Мядагийг мэнд сууж байгаа гэхийг сонсож, эдүгээ хүүхэнтэйгээ уулзсанаар үл барам Мядагтай бас уулзаж болно гэж санаж, бөгс өндөлзөх болов ч, яахин явж хүрэхийг мэдэхгүй явган явахаас өөр аргагүй болов уу гэхэд Цэрэн хамт явъя гэж зөвшөөрөлцөж, маргааш явах болоод Долингар гэртээ харьж Батын эцэг хэдийн үхсэн тул түүний эмгэн Бат хоёрт учир явдлаа сайхан хэлэхэд, тэр хоёрын сэтгэл бас хөдөлж, гурвуулаа тарган мах чанаж, сайхан цай уугаад бие биедээ салах ёс хийж дараа баяртай учрахын ерөөлийг тавьж салаад, Долингар явж тамгын газар ирээд унтах гэтэл ер нойр хүрэхгүй тул шөнө их урт мэт санагдаж, тийчэгнэн хэвтэж тэсэлгүй баярлах тул заримдаа инээд нь хүрэх мэт болов санаа алдаж, нүднээс нь нулимс дусална. Хүүхэн залуу хүн тул сэрэхгүй унтахад, өвгөн хүүхнээс асуумаар, хэлмээр олон зүйл бодогдож, үнэхээр өглөө болохыг маш их хүсэн хүлээж энэ баярлаж байгаа нэг шөнө нь зовж өнгөрүүлсэн тавин жилээс урт мэт санагдана.

 

"Өсвөрийн эрдэмтэн" бичил хүрээлэн

Хэвлэх PDF

  Энэ жилийн Дэлхийн шинжлэх ухааны өдрийн хүрээнд ирээдүйн судлаачид, эрдэмтдийг бэлтгэх зорилгоор, БСШУСЯ, ЮНЕСКО, ШУА, Хүүхдийн төв номын сантай хамтран "Өсвөрийн эрдэмтэн " бичил хүрээлэн нээж байна.
БИЧИЛ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗОРИЛГО:
Шинжлэх ухаан, технологийн салбарын судлаач, зохион бүтээгч болох хүсэл сонирхолтой хүүхэд багачуудыг бага наснаас нь шинжлэх ухаан, судалгааны ажилд сонирхолтой болгох, тэдний авьяас чадварыг багаас нь илрүүлж, чиг зорилготойгоор бэлтгэхэд бүх талын мэргэжлийн арга зүйн дэмжлэг, тусалцаа үзүүлж, хөгжүүлэн, төлөвшүүлэхэд оршино. 
Энэ бичил хүрээлэн нь эрдэм шинжилгээ, зохион бүтээх сонирхолтой ерөнхий боловсролын дунд (IX-X анги), ахлах (XI-XII анги) ангийн сурагчдаас сонгон шалгаруулж, эрдэм шинжилгээний тоглоомын аргаар тусгай бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт сургаж , мэргэжлийн баримжаа олгох замаар Монголын шинжлэх ухааны эрдэмтэн мэргэдийн залгамж холбоог чиг зорилготой бэлтгэж дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. 
“Бичил хүрээлэн”-гийн үйл ажиллагаа нь тус хүрээлэнгийн орон тооны бус сайн дурын өсвөрийн судлаачдын өөрийн удирдлагын бие даасан судалгааны нэгж байх юм. 
Иймд ирээдүйдээ эрдэмтэн, судлаач болох хүсэл сонирхолттой хүүхэд залуучуудыг бүртгэж байна. 
Бүртгэл: Хүүхдийн төв номын сангийн “Мөрөөдөл” танхимд 
Мягмар-Бямба гаригт 10:00 -18:00 цагийн хооронд бүртгэнэ. Утас: 96014837

erdemten

Номыг буруу уншвал мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг

Хэвлэх PDF

nom

Муу уншлага

Муу унших нь зөв уншсанаар гарах ашгийг бууруулах хорт нөлөөтэй юм. Уншлагыг хоёр талаас нь авч үзэж болно. Юу унших вэ? Яаж унших вэ? Аль ч талаас нь авч үзсэн ном унших нь хортой, хохиролтой байж болохыг үгүйсгэхгүй.

Юу унших вэ?

Хүнд хэрэггүй, уншихад хор болох ном байдаг. Үүнээс гадна ном унших арга нь өөрөө хүний мах бодь болон сэтгэл зүйд хор хүргэж болно. Номыг “залгих” зуршил нь толгой өвтгөдөг. Мөн цаашилбал мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Зүй бус уншлага нь заримдаа чадварын хэвийн хөгжлийг сааруулахаас гадна түүнийг балладаг. Жишээ нь: анхаарал төвлөрүүлэх чадвар, ой тогтоолтыг бууруулах гэх мэт. Мөн сэтгэх чадвар, хүсэл зоригийг сулруулдаг. 

Зүй бус уншлага нь хүсээд баймааргүй хоёр төрлийн хүнийг бий болгодог. Тодруулбал “хоосон цэцэрхэгч” ба “толгойдоо холион бантантай хүн”.

“Хоосон цэцэрхэгч” гэдэг нь онч мэргэн үгс хэрэглэх дуртай боловч “дотор хүн” нь үүнтэйгээ нийцдэггүй хүн юм. Бодол санаа, мэдрэхүй болон тэдгээртэй холбоотой зүйлүүд нь үнэн хэрэгтээ түүний хувьд айхтар ялгаа байхгүй. Түүний амьдрал, хийж буй алхмууд нь эсрэг тэсрэг бодол санаа ба мэдрэхүйгээр ихэнхдээ тодорхойлогддог.

‘Толгойдоо холион бантантай хүн” бол энд тэндээс хагас дутуу мэдлэгийг зулгаасан хүн юм гэж ойлгож болно. Эдгээр мэдлэгүүд нь хоорондоо ямар ч холбоогүй байхаас гадна системгүй, муу ойлгогдсон, боловсруулагдаагүй байдаг. Ийм хүнд мэдээж ертөнцийг үзэх тууштай үзэл байхгүй, ийм хүнтэй юм ярих их зовлонтой. Ярьж буй зүйлийн утга санаа нь үргэлж үсчиж байдаг. “Толгой дахь холион бантан” нь зүй бус уншлагын үр дүн, олон номыг хуурмаг уншсаны гай юм.

Эх сурвалж: news.zone.mn

УРИЛГА

Хэвлэх PDF

МЗЭ-ийн гишүүн, Утга Зохиолын “Алтан өд”, “Г. Сэр-Од”- ын нэрэмжит шагналт , Утга зохиолын доктурант, МУБИС-ын багш, Хүүхдийн зохиолч Э. Амарзаяатай хийх “ЗОХИОЛЧ-УНШИГЧИЙН” уулзалт 2017 оны 3-р сарын 15 ны өдөр 15 цагт “Мөрөөдөл” танхимд болох тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Ухаалаг аав ээж нарын хүүхдээ хүмүүжүүлдэг 7 үйлдэл

Хэвлэх PDF

Хүүхдийг зөв  хүмүүжүүлэх  олон арга, онол байдаг. Энэхүү хялбар 7 арга нь хүүхдийнхээ амжилттай, аз жаргалтай амьдралын суурийг тавихад туслах бөгөөд хэрхэн зөв авч хэрэглэснээр ирээдүй нь шалтгаалах юм. Хүүхдийнхээ өдөлж буй жигүүрийг тайрахын оронд, жигүүрээ дэлгэхэд нь тусалсанаар, тэр таны жигүүрийг ч, мөн хэзээ ч хумиулахгүй гэдэгт итгээрэй.

1.Ердийн эцэг эхчүүд, өөрийн дур сонирхолыг  орхин, хүүхэдтэйгээ үргэлж хамт байдаг. Ухаалаг ээж аав нар өөрсдийгөө орхихгүй, мөн халамжлах бөгөөд үүнийгээ мөн хүүхэддээ сургадаг.

2.Ердийн ээж, аав нар оройжингоо гэрийн даалгаварт нь санаа зовж даалгаврыг нь хийдэг. Ухаалаг ээж аав бол гэрийн  даалгавар бол хүүхдийн өөрийнх нь хариуцах зүйл гэж тооцдог тул хэрэгтэй бол тусалдаг, хэзээ ч өмнөөс нь даалгавар хийхгүй.

3.Олонхи ээж аав нар хүүхэдээ, ямар нэг зүйлд буруутай байснаа булах гэсэн санаатай бэлэг авч өгөх нь элбэг байдаг.Ухаалаг аав ээж нар, хүүхэддээ жижиг зардалд нь тааруулж бага сага мөнгө өгдөг. Хүүхэд өөрөө худалдаж авах зүйлээ сонгох эсвэл мөнгөө хадгалах зэрэг мөнгийг зөв зарцуулахад сурган, зарцуулалтыг нь хянаж байдаг

4.Хүүхдийнхээ дураараа, нийцгүй зангийн учир шалтгааныг олохын оронд, зүгээр л номхруулахыг эрмэлздэг. Ухаалаг ээж аав нар, шалтгааныг нь олж, тэр асуудлыг нь шийдвэрлэхэд  тусалдаг

5.Ихэвчлэн ээж аав нар, хүүхдээ амжилттай, нэр хүндтэй хүн болоосой гэж хүсдэг. Харин ухаалаг ээж аав нар хүүхэдтэйгээ харьцах харьцаагаа, хүүхэд нь том болсон ч зөөлөн, дулаан хэвээрээ үргэлжлээсэй гэж хүсдэг

6.Ердийн аав ээж нар, хүүхдээ янз бүрийн таагүй зүйлсээс хамгаалж хаацайлж, зарим үед бүр хүүхдээ хүсээгүй байсан ч оролцдог. Харин ухаалаг аав ээж нар, зөвшөөрөгдөх хэмжээнд алдаа гаргахыг зөвшөөрдөг бөгөөд алдаагаа засахад сургаж, дахин давтагдахгүй байх сургамж  болон үлдээдэг.

7.Олонхи аав ээж нар, хүүхдээ орилж уйлуулахгүй байлгахын үүднээс хүссэн зүйлсийг нь авч өгөх буюу шаардлагыг нь биелүүдэг.Үүнийг нь ч хүүхдүүд гайхалтай  ашигладаг. Тэд өөрийн хувийн орон зай, өөрийгөө мөн хүүхдийнхээ хувь хүнийг ч хүндэлдэг. 

1