Дорно дахины уншлагын танхим

Чанга уншлага

Хэвлэх PDF

Дорно дахины танхим нь “Хүүхдийн уншлагыг дэмжих-2019” аяны хүрээнд 2019 оны 5-р сарын 14-нд Чанга уншлагыг япон хэл дээрх хүүхдийн үлгэрийн болон зурагт нийт 10 номыг сонгон япон-монгол хэлээр уншиж харилцан ярилцлаа. Энэхүү уншлагыг нийслэлийн 23-р дунд сургуулийн Эрдэнэтуяа багштай япон хэлний сургалттай 4 “б” ангийн 47 сурагчдын дунд явуулсан юм. 

Энэ удаагийн япон хэл дээрх чанга уншлагыг “Шинэ монгол” сургуулийн харъяа “Бяцхан монгол” цэцэрлэгийн багш Д.Чимгээтэй хамтарч зохион явуулав.

zu1  zu2

zu3  zu4

Өнчин цагаан ботго

Хэвлэх PDF

 

 

Өнчин цагаан ботго

Төлөвлөгөөт ажлын дагуу Их мэдэх танхим болон Дорно дахины танхим нь  2019 оны 4-р сарын 30-нд хүүхэд багачуудад монгол ардын үлгэр, домог таниулах зорилготой монгол ардын домог “Өнчин цагаан ботго”-ыг сонгож Үндэсний урлагийн зөвлөлийн хөөмийч МУСТА Б.Хосбаярыг урьж энэхүү үйл ажиллагааг хамтарч зохион явууллаа.

Тэрээр хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд "Яриг цагаан ингэний сариг цагаан ботго" домгийн талаар ярьж хуурдан аялгууллаа. Дараа нь хүүхдүүд энэ домгоос юу ойлгосноо ярьж сэтгэгдлээ хуваалцав.

ЕБ-ын 52-р сургууль, Тусгал, Эрдэм төгс сургуулийн 3-10 дугаар ангийн 110 сурагчид, багш болон тус сургуулийн номын санч нар оролцлоо.

 

onchin 1  onchin4

onchin 2  onchin3  

ЗАРЛАЛ

Хэвлэх PDF

32266501 1695752950521535_8504221123674636288_n

Хятад хэлний анхан шатны мэдлэгийг энгийн чөлөөт хэлбэрээр заах манай сургалтанд сурагч, оюутан та бүхэн хамрагдах боломжтой. Хичээл үнэ төлбөргүй. 7 хоног бүрийн хагас сайн өдөр зохион явуулна.

  

Хаана: Хүүхдийн төв номын сан, 
            Дорно дахины танхимд

Хэзээ: 14.00 цагm                                         

Холбогдох утас: 99143865

 

Би зураг зурах дуртай

Хэвлэх PDF

        2017 оны 10-р сарын 2-нд “Бумбардай” номын зохиогч Н.Эрдэнэбаяртай уулзалт хийлээ.

Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын номын санч Г.Болдцэцэг  хамтарч ажиллах санал тавьж энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм. Тус төв нь 1991 онд байгуулагдсан бөгөөд эцэг эх нь байдаг боловч архины хамааралтай, гэртээ байх боломжгүй хүүхдүүд энэ төвд байрлаж сургуульдаа явдаг юм байна. Энэхүү төвийн Номын клубынхан, түүн дотроо уншсан номын үйл явдлаа зурдаг, зураг зурах сонирхолтой 6-14 насны 15 хүүхдүүд уулзалтад оролцлоо. Тэд номын зохиолчоос сонирхсон асуултаа тавьж, зургаа танилцуулж зөвлөгөө авсан юм. Дараа нь хүүхдүүд зохиолчдоо амжилт хүсч талархлаа илэрхийлж дурсгалын бэлгээ бэлэглэв.

“Бумбардай” номын зохиогч Н.Эрдэнэбаяр ирэх онд төв дээр нь очиж өнөөдөр өгсөн номын өөр бусад цувралаас бэлэглэнэ. Харин та нар өнөөдрөөс эхлэн ирэх оны 5-р сард очих хүртэл зурсан зургаа сайхан хадгалаад ахдаа үзүүлнэ шүү гэж хэлсэнээр уулзалтаа дуусгалаа.

1 2
3 4
5 6
7 8

Монголын хүүхэд багачуудад ном бэлэглэлээ

Хэвлэх PDF

 “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны 8 дугаар сарын 16-22-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 8–р сарын 22-ны өдөр Тайваний алдарт яруу найрагч Юй Си-гийн “Амин навчны дууль”, “Сайхан сэтгэлт анчин” хэмээх хоёр багц тус бүр 3 боть үлгэрээс бүрдсэн номоо монгол хэл дээр хэвлүүлэн монголын хүүхэд багачуудад бэлэглэх арга хэмжээг Хүүхдийн төв номын сан дээр зохион байгууллаа. Тэрбээр өөрийн бүтээлийн дээжээс Хүүхдийн төв номын сан, Зөөврийн номын сан, Үндэсний номын санд бэлэглэв. Мөн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүдэд номоо бэлэглэсэн юм. Яруу найрагч Юй Си-д Хүүхдийн төв номын сангийн уншигч хүүхдүүд талархлаа илэрхийлж өөрийн дуу, шүлгээрээ бэлэг барьлаа.

Энэхүү үйл ажиллагаанд арга хэмжээг зохион байгуулагч СГЗ, Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналт, “Чингис хаан” одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагын газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Яруу найрагч, “Болор цом”- ын эзэн, “Дэлхийн урлаг соёлын академи”-ийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор Д. Урианхай, Орчуулагч, энэхүү номын монгол хэл дээрх орчуулгыг хийсэн Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Болдбаатар, Ж.Гэндэндарам (СГЗ), М.Саруулдалай (МЗЭ гүйцэтгэх захирал), Б.Магсаржав, Жукель Хамай (Казак), Манба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Жой Янь (Ph.D), Хүүхдийн зохиолч, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн тэргүүн О.Сундуй, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал Н.Мандал, Монгол Улсын Үндэсний номын сангийн төлөөлөл болон уншигч багачууд, эцэг эхийн төлөөлөл, үе үеийн хүүхдийн зохиолчид хүрэлцэн ирж оролцлоо. 

IMG 3527 IMG 3528
 IMG 3547  IMG 3553
 IMG 3554  IMG 3561
 IMG 3566  IMG 3586
IMG 3596 IMG 3598
IMG 3648 IMG 3659
IMG 3670 IMG 3681