2019 оны 4-р сарын 05, Баасан гариг, 18:09 Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 4-р сарын 09, Мягмар гариг, 16:08
Идэвхтэн уншигч хүүхдүүд
“Уншлагыг дэмжих жил-2019” ажлын хүрээнд “Номун далай” багийхан сургуулийн номын сангийн Идэвхтэн уншигч хүүхэд багачуудыг хөхүүлэн дэмжих, ном унших дадалд сургах, номын сангийн уншигч болгох зорилгоор 2019.04.05-нд СБД-ийн 3-р сургуулийн 6а ангийн идэвхтэн уншигч 25 сурагчдад ХТНС-ийн уншигчийн үнэмлэхийг үнэ төлбөргүйгээр нээлгэн өгч, гарын бэлэг гардуулсан нь тэдний ном унших хүсэл эрмэлзлийг төрүүлж байснаараа энэхүү өдрийн ажлын онцлог оршиж байлаа.
“Утгын оньс” танхимын үйл ажиллагаатай сурагчдыг танилцуулав.
Идэвхтэн уншигч сурагчдын уншсан номын бүтээлээр үзэсгэлэн гаргав.
Өнөөдрийн үйл ажиллагаа нь уншигч багачуудын ном унших урам зоригийг хөглөж, ном унших боломжийг олгож өгсөн юм. Багийнхандаа баярлалаа.