2019 оны 4-р сарын 01, Даваа гариг, 20:09 Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 4-р сарын 09, Мягмар гариг, 16:10
Уншлагын дэмжих ажлын хүрээнд “Номун далай” багийнхан 2019.04.01-нд
СБД-ийн 3-р сургуулийн 6а ангийн 46 сурагчдыг Хүүхдийн төв номын сангийн танхимын үйл ажиллагаатай танилцууллаа.
Хүүхдийн төв номын сангийн “Мөрөөдөл” уншлагын танхимд шинээр ирсэн номоор номын тойм яриа хийж сурагчдад ном сурталчилж номын сангийн уншигч болохыг уриаллаа. Номын тойм яриаг “Цэнхэр горхины өглөө”, “Чулуун зэмсгийн үе”,”Хэмжээс харьцуулалт”,”Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл ” зэрэг уншигч хүүхэд багачуудын сонирхолыг татахуйц номоор хийж сурталчилсан.