Германы Мэдээллийн Номын Сангийн 15 жил

Хэвлэх PDF

 

Хүүхдийн Төв Номын Сан дахь Герман уншлагын танхимын 15 жилийн ойг 9-р сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн үйл ажиллагааны үеэр Герман улсаас ирсэн мэргэжилтэн Ута Шнайдерын “Германы номын дизайны орчин үеийн чиг хандлага, хөгжил” сургалтын сертификат, Германы Мэдээллийн Номын Сангийн 15 шилдэг уншигчдад номын бэлэг гардуулах ёслол болж Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн танхимын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.
Тус ойн хүрээнд судлаачдад болон нийтэд дэлгэн үзүүлэхээр “Монгол Улсын Үндэсний Номын Сан дахь герман хэлээр хэвлэгдсэн монгол судлалын номын дээжээс ” үзэсгэлэнг гаргалаа.
Мөн Гёте-Институтийн орчуулгыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд герман хэлнээс монгол хэл рүү орчуулагдсан ном, танхимын сан хөмрөг дэх хүүхдийн болон германы уран зохиол, монголын тухай герман хэл дээрх номын дээжээр тус тус үзэсгэлэн гарав. 

56 11
34 66