“НАХИА” хөтөлбөрийн ном гардуулах үйл ажиллагаа боллоо.

Хэвлэх PDF

 

Хятад, Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрийн хүрээнд  өнөөдөр Хүүхдийн Төв номын санд  “Нахиа” хөтөлбөрийн ном бэлэглэх ёслолын үйл ажиллагаа боллоо.

 Тус  хөтөлбөрийн хүрээнд 2015 онд “Амьтдын ёгт үлгэр” 10 цуврал, 2017 онд Дэлхийн болон Дундад улсын үлгэр 40 цуврал номыг  хот хөдөө орон нутгийн 1200 номын санд хандивласан байна. Энэ удаа Хятадын алдарт зохиолч Шэнь Ши Сигийн  “Дундад улсын одоо үеийн амьтдын үлгэр” 10 цуврал  1200 багц номыг  нийтийн болон ЕБС-ийн номын сангуудад хүлээлгэн өглөө. Шэнь Ши Сигийн зохиолууд нь  амьтдын үйл явдлаар төлөөлүүлэн хүний амьдралын олон талыг маш эвлэгхэн, ойлгомжтой  илэрхийлдэгээрээ онцлогтой ажээ.

 Ном гардуулах үйл ажиллагаанд  БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн,  БСШУСЯ-ны  Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга  Т.Ууганбаяр,  Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Лин Лиг, ӨМӨЗО-ны  сонин мэдээ, ном хэвлэл, радио телевиз киноны  товчооны дарга Мөрөн  зэрэг  эрхмүүд хүрэлцэж ирж  хот, аймгийн номын сан, уншигч хүүхдүүдэд номын дээжсээс гардуулсан юм.  

fb webbbee