ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН

chess club

Хэвлэх PDF

webchess

Монгол бахархал цагаан сар 2019

Хэвлэх PDF

eeeee  gg33 

hh  gg66666

                            IMG 4075      

Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх лекцийг зохион явууллаа

Хэвлэх PDF

Хүүхдийн төв номын сангийн Зөөврийн номын сан нь Хамтын ажиллагаатай гэрээт төвүүдтэй хамтарч олон талт Соёлын ажлыг зохион явуулдаг.

2019 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд 1-р сарын Соёлын ажлыг Дэлхийн зөнгийн Баянхошуун дахь төвтэй хамтарч хүүхдүүдийн танин мэдэхүйг нэмэгдүүлэх, номтой нөхөрлөхөд уриалах, цахим хэрэглээнээс татгалзах ба Эрүүл монгол хүүхэд болон төлөвшихөд нь нэмэр болох үүднээс өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн зөв чиг хандлагыг хүүхдүүдэд өгөх зорилгоор Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх лекцийг 2019 оны 1-р сарын 25-нд “Мөрөөдөл танхимд” зохион байгууллаа. Энэхүү сургалтанд тус төвийн номын сангийн уншигч 6-17 насны нийт 33 хүүхдүүд хүрэлцэн ирсэн.

 

Хөтөлбөрийн дагуу Арга зүйч Л.Батболор хүүхдүүдэд Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагаа болон 6 уншлагын танхимын бүтэц, үйл ажиллагаа, хэрхэн номын сангаар үйлчлүүлэх зэрэг мэдээ мэдээллийг өгч танилцууллаа.

1 20190125 113621

Мөн Уншлага, үйлчилгээний хэлтсийн эрхлэгч Г.Дарьсүрэн ном уншихын ач тус, номыг хэрхэн яаж унших, хэдэн наснаас ямар чиглэлийн ном унших зэрэг мэдээллийг өгсөн. Дараа нь нийгэмд тархаат буй халдварт өвчний талаар ДОХ-н төвийн лабораторийн эмч Д.Энхбаатар (Ph.D) танилцуулж, хувийн ариун цэврийг хэрхэн сахих талаар мэргэжлийн зөвлөгөө өгч хүүхдүүд идэвхтэй оролцож харилцан ярилцсан уулзалт боллоо. Дараа нь хүүхдүүд өөрсдийн сонирхсон номыг сонгон уншиж Зөөврийн номын сангаар ямар ном авах талаар ярилцсан юм.

321 123

Дэлхийн зөнгийн Баянхошуун дахь төв нь энэ өдрийн уулзалтанд оролцсон хүүхдүүдэд халуун чацарганатай үдийн цай, өдрийн хоол болон автобусаар үйлчиллээ.


Талархал

Хэвлэх PDF

  Сэкигүчи Такаши танд

Манай номын санд 4 ширхэг зөөврийн компьютер хандивлан, үйлчилгээний орчинг сайжруулч өгсөн ЖУГАМО-г дэмжигч гишүүн Сэкигүчи Такаши, А.Амарбаяр та бүхэнд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж байна.

Certificate of Appreciation for Donation
We would like to express our heartfelt thanks to Mr.Sekiguchi Takashi (Support member of Jugamo), A.Amarbayar for donation(notebook 4 sets) to our library. We hereby present this certification in recognation of your great contribution.

 

ta1      ta2

ta3      ta4

МЗЭ 90 жилийн ой

Хэвлэх PDF

 Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойд зориулсан Гэрэл зураг,Хайчилбар, Номын чимэг зургийн үзэсгэлэн Хүүхдийн төв номын санд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнг БСШУСЯ Газрын дарга Б.Сэргэлэн 

Соёлын байгууллага, хүний нөөц, соёл судлалын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн  Б.Баяраа

Соёлын биет бус өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Ичинхорлоо нар үзэн сонирхлоо.

mz1  mz2
mz3  mz4
mz5  mz6